Энэ нэр томьёоны тайлбар толинд үр дүнд суурилсан удирдлага болон үнэлгээ хийхэд хэрэглэгддэг түгээмэл дэлгэрсэн ойлголт, нэр томьёог тайлбарласан болно. Тус тайлбар толь нь тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн арга хэмжээний загвар, удирдлага, мониторинг, үнэлгээг сайжруулах, нэгдмэл ойлголтыг бий болгох ач холбогдолтой юм.
Энэхүү толь нь стратеги, хөгжлийн хөтөлбөр боловсруулах, түүнийг удирдах, хэрэгжүүлэх мөн үнэлгээг удирдан, гүйцэтгэхэд тустай хэрэглэгдэхүүн болно. Тайлбар толийг анхлан олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд зориулан боловсруулсан боловч төрийн бодлогын аль ч салбарт хэрэглэгдэх боломжтой бөгөөд иргэний нийгэм, эрдэм шинжилгээ болон бусад ашгийн бус талбарт ч ашиглах боломжтой.
Хоёр дахь хэвлэлд, 2019 онд ЭЗХАХБ-ын Хөгжлийн тусламжийн хорооноос санал болгосон өргөн хэрэглэгддэг үнэлгээний шалгуур болох нийцтэй байдал, уялдаа холбоо, үр дүнтэй байдал, үр ашигтай байдал, нөлөөлөл, тогтвортой байдлын талаарх шинэ ойлголт, шинэ ухагдахууныг багтаасан. Мөн эх хувилбарт одоогийн сайн туршлага дээр үндэслэн шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулсан болно. Ойлголт, ухагдахуун нь хөгжлийн хэрэгцээ шаардлагаар хувьсан өөрчлөгдөж байдаг тул, цаашид чухал хэрэгцээтэй үгсийг оруулж өөрчлөн, сайжруулж байх болно.