Энэхүү баримт бичигт ЭЗХАХБ-ын ХТХ-ны харьяа Хөгжлийн үнэлгээний сүлжээ (EvalNet) нь 2018-2019 онд ХАЭЗХБ ХТХ-ны үнэлгээний шалгуурын тодорхойлолт ба хэрэглээг хэрхэн дахин авч хэлэлцсэнийг тайлбарлав. Баримт бичигт хамааралтай байдал, үр дүнтэй байдал, үр ашигтай байдал, нөлөөлөл, тогтвортой байдал болон нэгэн шинэ шалгуур болох уялдаа холбоотой байдлын шинэчилсэн тодорхойлолтуудыг тусгасан. Баримт бичиг нь аливаа арга хэмжээний нөхцөл байдал, зорилтот хэрэглэгчдийн хэрэгцээг хэрхэн сайтар харгалзан үзсэний үндсэн дээр шалгууруудыг хэрэглэх талаар тайлбарласан. Шинэчлэн боловсруулсан эдгээр тодорхойлолт, ашиглах зарчим нь шалгуурын талаарх дэлхийн хэмжээний зөвлөлдөөний хүрээнд тэдгээрийг үнэлгээнд болон бусад зорилгоор хэрхэн ашиглаж байгааг нарийвчлан судалж, хэлэлцсэний үр дүн юм. Зөвлөлдөөний мөрөөр EvalNet-ийн гишүүд болон гишүүн бус үнэлгээний мэргэжилтнүүд ойлголт, тодорхойлолтыг гүнзгийрүүлэн хэлэлцэж, баримт бичгийн төслийн хэд хэдэн хувилбарыг хянан эцэслэсэн. Шинэчлэн боловсруулсан тодорхойлолтууд нь илүү ойлгомжтой бөгөөд өнөөгийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдтэй уялдаж, тэгш боломж, хамтын ажиллагааг багтаасан илүү нягт нарийн бөгөөд чамбай дүн шинжилгээ хийхэд дэмжлэг болно. Ойлголт, тодорхойлолтын талаарх төөрөгдлийг багасгах үүднээс шинэчилсэн хувилбарт тухайн шалгуурын зорилгын тухай танилцуулга, хэрэглээг чиглүүлэх зарчмыг нэмж тусгасан. Мөн шалгуурыг танилцуулсны дараа тэдгээрийг хэрхэн ашиглах талаар нарийвчилсан зааврыг боловсруулан гаргана.
Үнэлгээг сайжруулахад шалгуурыг сайжруулах нь
Үнэлгээний шинэчилсэн шалгуур Тэдгээрийн тодорхойлолт ба ашиглах зарчим